Дүгнэлт, ашигласан ном зохиол...Бие даалтын сүүлийн 3-р хэсэг...
Дүгнэлт
Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн өнөөг хүртэл нүүдэллэн амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн билээ. Хэдийгээр бид нүүдэлчид ч гэлээ дорно дахины болоод дэлхийн соёлд, хүн төрөлхтний түүхэнд асар их дэвшилттэй зүйл маш олныг хийж бүтээж үлдээжээ. Суурин соёлтой улсууд биднийг харанхуй бүдүүлэг, соёлгүй зэрлэгүүд хэмээн шоолж доромжилж, ном зохиолдоо бидний үнэн түүхийг гуйвуулж бичдэг байжээ. Гэвч түүхийн ном зохиол унших тусам харин ч эсрэгээр Монголчууд бид өөрсдийн гэсэн бичгийн соёлтой, түүгээрээ маш олон төрлийн ном судар бичиж үлдээсэн нь одоо бидний үед соёлын үнэт өв болон үе дамжин хадгалагдан иржээ.
Үүний нэг тод жишээ нь Мин улс Монголын хаадад захидал илгээхдээ Монгол хэл бичгээр бичиж байсан ба Мин улсад Монгол хэлний хэлмэрчдийн тусгай тасаг ажиллаж байсан гэсэн баримт сударт тэмдэглэгдэн үлджээ. Феодалын бутралын үеийн Монгол орон дайн самуун ихтэй цагийн байдал хэцүү байсан ч соёлын үнэт зүйлсээ жаахныг ч гэсэн хадгалж хамгаалж үлдэж чадсан юм. Бидний өвөг дээдэс номоо нандигнан дээдэлж, хадгалж, түүнийгээ түгээн дэлгэрүүлж мэдээллэж ирсэн билээ. Монголчууд шиг номоо дээдэлж, алт, мөнгө, эрдэнийн чулуу, торго зэрэг хамгийн үнэтэй зүйлсээр ном хийж урладаг ард түмэн дэлхий дээр биднээс өөр хэн ч хаана ч байхгүй билээ.
Энэ бүхнээс үзвэл Манжийн ноёрхлын 200 гаруй жилд Монгол түмний оюуны бүтээл тэднээс шалтгаалахгүйгээр харьцангуй бие даасан байдлаар хөгжиж байсан гэж үзэж болох юм.
Т.Галсан “Түүхийн сургамж” 4-н мөрт
Түүхээс сурдаггүй хүмүүнийг
Түүхий хүү хэмээмой
Түүхий хүүгийн духан дээр
Түүх хавдтал цоходмой.
Ингээд “Чи түүхээ мэдэхгүй бол чамд зориулж хэн нэг нь зохиож өгнө.” (Цицерон) гэсэн мэргэн үгээр энэхүү бие даалтаа жаргааядаа.
Ашигласан ном
1) “Монгол улсын түүх” 3-р боть
2) “Монгол улсын түүх” 4-р боть
3) “Монголын соёлын түүх”
4) “Монголын түүх” Ш.Лувсандорж, И.Будбаяр
5) “Монгол нууцын хэлхээ” 1,2,3,4 С.Жамбалдорж
6) “Монголын түүхийн атлас” О.Пүрэв (1994-он)
7) “Монгол ном” Ж.Цэзэн (1999-он)
“Газар шороо” Д.Маам
9) “Манан будан” Ж.Пүрэв
10) “Сэтгэлийн дуулал” Ж.Пүрэв