Хичээл

Блогийн бичигчид

  • Mandah
Хэрэг болох юм байгаа байх...

Шинэ сэтгэгдлүүд

  • Автомат таслуур... бичлэгт Зочин: ystoi llriin ym bna ustaga
  • Туслах хамгаалах хэрэгсэл... бичлэгт Зочин: УЛАМ БҮР АРВИЖУУЛАЖ БАЙГААД
  • Хүчдэл заагч... бичлэгт Зочин: Бие даалт Нэмэлт хамгаалах хэрэгсэл Үндсэн хамгаалах хэрэгсэл ийн талаар
  • РПВ-258 схем... бичлэгт Зочин: sn bn uu yaj holbogdoh ve
  • Лекцийн сүүлийн хэсэг... бичлэгт Зочин: vayarllaa vi gagnuurchin hun l de gagnuuriin apparat ali ni togtmol ali n hubisah guideliinh be..
  • Тогтмол гүйдлийн цахилгаан машин... бичлэгт Зочин: togtmol guidel hubisah guideliin yalgaag heleeduguuch
  • Дүгнэлт, ашигласан ном зохиол...Бие даалтын сүүлийн 3-р хэсэ... бичлэгт Зочин: өгёо
  • Асинхрон хөдөлгүүрийн давтамжийн хувиргууртай цахилгаан дам... бичлэгт Зочин: goy medeelel bn
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: мтз хамгаалалтын талаар дэлгэрэнгүй бичиж өгч туслана уу
  • Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур... бичлэгт Зочин: Sain bnuu en minich bas biy daaltni sedew bn minii door bichsen setgegdeltei hun material olduul..
  • Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур... бичлэгт зочин (зочин): sain uu ene mini bie dalt sdev bn tanitai holboo barij
  • Тогтмол гүйдлийн цахилгаан машин... бичлэгт Зочин: Гарч ирэхгүй
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: гүйдэл ихсэлтийн хамгаалалтын тухай оруулж өгч туслаач баяраллаа
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: гоё юм байна.
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
339286 удаа нээгдэв.
2006-2009 © zorigtvan3.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 30-с 16-р хуудас. | дараах >>

Генератор трансформаторын блокийн хамгаалалт...Эхний хэсэг...

2011-02-25,12:54

Генератор трансформаторын блокийн хамгаалалт 

Блокууд дээр блокийн тоног төхөөрөмжүүдийг бүх гэмтлээс хамгаалах үндсэн хамгаалалт ба бэлтгэл хамгаалалтуудыг тавьдаг. Мөн энэ бэлтгэл хамгаалалт нь гадны богино залгалт ба хэт ачааллын реле хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Блокийн реле хамгаалалтын схемийг хийхдээ бэлтгэл хамгаалалтын найдвартай ажиллагааны асуудалдих анхаарал хандуулдаг. Энэ зорилгоор үндсэн ба бэлтгэл хамгаалалтын тэжээлийг тус тусад нь хийх зарчмыг ашигладаг. Үүний тулд үндсэн ба бэлтгэл хамгаалалтуудыг өөр өөр гүйдлийн трансформатораас тэжээдэг ба хамгаалах гол автоматыг оролцуулаад шуурхай хэсгийн схемийг хамааралгүй тэжээл үүсгэгчээс тэжээх ёстой. Үндсэн ба бэлтгэл хамгаалалтууд нь бие даасан гаралтын завсарын релетэй байх ёстой.

Гадны богино залгалт ба хэт ачааллаас хамгаалах хамгаалалт.

Генератор хоёр ороомогтой трансформаторыг холбосон блокд гадны фаз хоорондын богино залгалтаас хамгаалах нэг ерөнхий реле хамгаалалт тавьдаг. Энэ хамгаалалтыг генераторын статорын тэг гаргалгын талд тавьсан гүйдлийн трансформаторт залгадаг. Блокд хэрэглэж байгаа гадны симметр ба симметр биш богино залгалтаас хамгаалах реле хамгаалалтын төрлүүд нь чадал ба генераторын хөргөлтийн системээс хамаардаг.

30мВт хүртэл бага чадалтай блокд генератор нь шууд бус хөргөлтийн системтэй байдаг. Эдгээр генераторуудыг халалтын нөхцөл ёсоор симметр биш горимд хэт ачаалалтай ажиллахыг зөвшөөрдөг. Үүнтэй холбоотойгоор шууд бус хөргөлттэй генераторуудад симметр ба симметр биш хэт ачаалалтай үед таслалт хийдэг тусгай реле хамгаалалт тавьдаггүй. Хэт ачааллаас хамгаалах гүйдлийн хамгаалалт нь дохио өгч ажиллахаар хийгдсэн. Гадны богино залгалтаас хамгаалах реле хамгаалалтанд хүчдэлийн хосолсон хоригтой гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг хэрэглэдэг.

Шууд хөргөлтийн системтэй генератор бүхий дунд ба их чадалтай блокд хэт ачаалал ба гадны богино залгалтаас хамгаалах гурван төрлийн хамгаалалт тавьдаг. Тухайлбал симметр биш хэт ачаалал ба богино залгалтаас, симметр хэт ачаалал ба гадны богино залгалтаас, өндөр хүчдэлийн сүлжээний газардлагын богино залгалтаас хамгаалах гурван төрлийн хамгаалалт тавьдаг.

Симметр биш хэт ачаалал ба гадны богино залгалтаас хамгаалах хамгаалалтыг урвуу дарааллын гүйдлийн ихсэлтийн хамгаалалтаар хийдэг. Энэ хамгаалалтыг гүйдлээс хамаарсан хугацааны барилттай хийдэг. Генераторын хэт ачааллын тодорхойлогчтой илүү их ойролцоо хугацааны барилттай байдаг. Ороомог нь шууд бус хөргөлттэй генератортой блокд реле хамгаалалтыг дохиолол өгөх ба таслахаар ажилладаг хугацааны хамааралгүй барилттай гүйдлийн релегээр хийдэг. Ороомог нь шууд хөргөлттэй 160мВт-аас бага чададлтай турбин генератортой блокд шаталсан буюу хугацааны барилтын хамааралтай тодорхойлогчтой (зураг 13.19) гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг хэрэглэдэг. Энэ тодорхойлогч нь урвуу дарааллын гүйдлээр тодорхойлсон генераторын зөвшөөрөгдөх хэт ачааллын тодорхойлогчтой зохицсон байх ёстой.

160мВт ба түүнээс их чадалтай турбин генератортой блокд хэд хэдэн релетэй урвуу дарааллын гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг тавьдаг. Тухайлбал хамааралтай тодорхойлогчтой дохиолол өгдөг, хугацааны хамааралгүй барилттай хоёр шаттай хамгаалалтыг тавьдаг. (зураг 13.21-г хар). Эдгээр хамгаалалт нь роторын халалтын нөхцлөөр зөвшөөрөгдсөн хугацаанд гадны симметр биш богино залгалт буюу симметр биш горимыг таслаж байх ёстой. Эдгээр хамгаалалтанд тавилын тооцоо хийдэггүй, харин РТФ-6М релений хамааралтай тодорхойлогчийг хамгаалж байгаа генераторын А тогтмолтой зохицуулж авдаг.

Симметр хэт ачаалал ба гадны богино залгалтаас хамгаалах хамгаалалт.

Энэ хамгаалалтыг багасгах хүчдэлийн хоёр релегээр эхлэн ажиллуулж байхаар хийдэг. Үүний нэгдэх релег генераторын хүчдэлийн трансформаторт нөгөөг нь өндөр хүчдэлийн талын хүчдэлийн трансформаторт залгадаг. Сүүлчийн релег хэрэглэснээр реле хамгаалалтын өндөр хүчдэлийн сүлжээний гэмтлийг мэдрэх чадвар дээшилдэг. Гадны симметр богино залгалтыг мэдэрч ажиллах чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт цахилгаан дамжуулах шугамтай сүлжээнд ажиилаж байгаа чадал ихтэй блок дээр нэг шаттай зайн хамгаалалт тавьдаг. Энэ хамгаалалтыг нэг эсэргүүцлийн реле ашиглаж хийдэг. Генераторын гаргалган дээрх гэмтлээс найдвартай хамгаалахын тулд зайн хамгаалалтанд 3 квадронтад шилжсэн дугуй буюу эллипсэн тодорхойлогчтой эсэргүүцлийн релег хэрэглэдэг. Схемийн хүчдэлийн хэлхээнд гэмтэл гарах үед зайн хамгаалалтыг буруу ажиллахаас сэргийлэхийн тулд хориг хийсэн. Эсэргүүцлийн релений ажиллах эсэргүүцлийг ашиглаж байгаа хүчдэл хамгийн бага байх үеийн хамгийн их ачаалалд ажиллахгүй байхаар сонгож авах ёстой.

Zнагр=0.95Uном/()                               (14.1)

Zс.з=Zнагр/KотсKвCos()                            (14.2)

Зайн хамгаалалт нь сонгох чадварын нөхцөл ёсоор 1,5с –ээс их хугацааны барилттай байдаг учраас энэ хамгаалалтыг савалтаас хамгаалах хориггүй хийдэг. Генераторын хэлхээнд тосон таслуур тавьсан блокд генераторын тосон таслуур тасрахад блокийн трансформаторын үндсэн хамгаалалтын бэлтгэл хамгаалалт болгож өндөр хүчдэлийн талд нэмэлт гүйдлийн ихсэлтийн хамгаалалт тавьдаг. Гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг трансформаторын өндөр хүчдэлийн гаргалган дотор тавьсан гурвалжин холбосон гүйдлийн трансформатораас тэжээсэн гүйдлийн реленүүд ба хугацааны нэг релетэй хийдэг. Энэ гүйдлийн ихсэлтийн хамгаалалт нь генератор тасарсан үед автоматаар ажилд ордог. Дулааны цахилгаан станц ба атомын цахилгаан станцын чадал ихтэй блок дээр гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг тавьдаггүй. Ийм блок нь нэмэлт бэлтгэл ялгаварт гүйдлийн хамгаалалттай байдаг.

Генератор хоёр ороомогтой трансформаторын блокд генераторын хамгаалалттай төстэй симметр хэт ачааллаас хамгаалах нэг хамгаалалт тавьдаг. Генератор- гурван ороомогтой трансформатор буюу автотрансформаторын блокд өөр өөр хүчдэлтэй талд нь хэт ачааллаас хамгаалах хоёр юмуу гурван гүйдлийн ихсэлтийн хамгаалалт тавьдаг. Гурван ороомогтой трансформатор буюу автотрансформаторын өндөр ба дунд хүчдэлийн талд болсон гадны симметр богино залгалтыг таслахын тулд блок дээр нэмэлт гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг тавьдаг.

бичсэн: Зоригт ван төрөл: Реле хамгаалалт 2 (M.AU-303) | (22) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2832 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

үлдсэн хэсэг нь байхгүймуу хэрэг болод байхын
Зочин хэзээ бичсэн: 19:11, 2016-10-22 | |
Сэтгэгдлүүдэд хариултийг ни тухай бүрт ни өгхийг хичээлдээ!!!
Шаардлага (зочин) хэзээ бичсэн: 01:46, 2014-12-05 | |
надад туслаач яаралтай хэрэгтэй байна
та бүхэнд баярлаж явдаг шүү. хэрэгтэй зүйл их байна. баярлах
асуух юм байна л даа! газардлагын хамгаалалтын талаар мэдээлэл байна уу тооцоо хийсэн хэсэгч юмуу маш их хэрэг болоод байнаа.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 17:03, 2013-03-19 | |
ondor huchdeliin tehnik hicheeleer tus boloh zuil bichij ogooch huchdeliig herhen angilah ve? dotood het huchdel gej yag yu ve?
tulga (зочин) хэзээ бичсэн: 21:01, 2012-02-06 | |
undur huchdliin medruuriin talaar bicheed uguuch teh uu тормолзох
Зочин хэзээ бичсэн: 21:50, 2012-01-30 | |
гоё шүү
Төмс Арилгагч хэзээ бичсэн: 16:47, 2012-01-11 | |
хайртай hehe yun goe ym be
Зочин хэзээ бичсэн: 16:29, 2012-01-11 | |
релен хамгаалалтын шуурхай удирдлагын тухай мэдээлэл байна уу? яаралтай хэрэгтэй байна. туслаач
Зочин хэзээ бичсэн: 15:21, 2011-12-04 | |
тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны тухай байвал яаралтай хэрэгтэй байна тус болооч жишээ нь хэдэн жил ашигладаг
сүба (зочин) хэзээ бичсэн: 17:21, 2011-11-12 | |
дулааны релений талаар |ажиллагаа тодорхой ойлгохоор|мэдээлл тавиад өгөөч
Зочин хэзээ бичсэн: 13:30, 2011-11-04 | |
р
баярлалаа хүнд мэдлэгээ харамгүй өгч байгаарай
Зочин хэзээ бичсэн: 18:00, 2011-10-14 | |
hi
схем нь байхгүй юм уу схем нь байвал их үр өгөөжтэйшдээ.хэрэв дээрхийг шалгалтандээр бичээд өгвөл үлгэр бичсэн байна гэх байхаа.манай багш нар тэгдэг биздээ . ярзайтал инээх
kaka (зочин) хэзээ бичсэн: 23:01, 2011-10-12 | |
баярлалаа
боломжтой бол автомат унтраалгуудын туулиудын талаар мэдээлэл өгөөч 1p 1P N 2P гэх мэт байдагдаа
зггруу (зочин) хэзээ бичсэн: 12:09, 2011-08-19 | |
хуулж авч болохгүй байна гэжүүдээ сонин юмдаа... эргэлзэх
Зоригт ван хэзээ бичсэн: 23:56, 2011-05-06 | |
хайртай
Зочин хэзээ бичсэн: 21:44, 2011-05-03 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 30-с 16-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэргэжлийн чиг баримжаа (M.AU-103)
  • Цахилгаан станцын тоног төхөөрөмж (M.ES-217)
  • Цахилгаан техникийн материал (M.TD-207)
  • Цахилгаан машин микромашин (M.TD-222)
  • Өндөр хүчдэлийн техник (M.TD-223)
  • Цахилгаан соронзон шилжилтийн процесс (M.ES-210)
  • Автомат төхөөрөмжийн элементийн бааз (M.AU-301)
  • Үйлдвэрлэлийн дадлага 1 (M.AU-280)
  • Реле хамгаалалт 1 (M.AU-302)
  • Цахилгаан механик шилжилтийн процесс (M.ES-323)
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа (M.TD-310)
  • Реле хамгаалалт 2 (M.AU-303)
  • Цахилгаан системийн автоматжуулалт 1 (M.AU-304)
  • Програмчлагдах логик контроллёр (M.AU-308)
  • Мэдээлэл дамжуулалт ба интерфэйс (M.AU-309)
  • Монголын түүх (S.SS 102)
  • Үйлдвэрийн дадлага 2...
  • Төсөл зохиох автоматжуулсан систем...(M.AU306)
  • Цахилгаан системийн автоматжуулалт 2 (M.AU305)
  • Мэргэшүүлэх хичээлийн курсын төсөл (M.AU307)
  • Орос хэл (S.RL-101)

Шинэ бичлэгүүд

  • Жийргэвч
  • Нэмэлт хамгаалах эсэргүүцэл
  • Туслах хамгаалах хэрэгсэл...
  • Монтерийн багажууд...
  • Хүчдэл заагч...
  • Орос хэл 101 хичээл дээр хийж байсан бие даалтууд...
  • РПВ-358 схем...
  • РПВ-258 схем...
  • Неклепаев...Курсын төсөлд хэрэгтэй Маш хэрэгтэй олддоггүй ном шүү...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2011 © Хичээл