Монтерийн багажууд...
Монтерийн багажууд
Зориулалт. 1000 В хүртэлх хүчдэлтэй тоноглолын хүчдэлтэй болон хүчдэлгүй байгаа гүйдэл дамжуулах хэсгүүд дээр ажиллахад хэрэглэнэ. Монтерийн багажууд бахь, отверток, утас тасдагч үзүүрлэгч, гагнуурын алх, төмрийн хөрөө, алх, газов, төрөл бүрийн түлхүүрүүд орно.
Хийц. Ихэнх монтерийн багажууд нь ажлын хэсэг, бариулын хэсэг гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Бариулын урт нь 10 см-ээс багагүй байх ба гадна талаараа тусгаарлагч материалаар бүрэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тусгаарлах хэсэг, бариулын хэсэг нь хамтдаа байна гэсэн үг.
Хэрэглэх дүрэм.
· Тусгаарлагчтай бариулаас нь барина.
· Тусгаарлах тавиур, резинэн дэвсгэр дээр зогссон байна.
· Зэргэлдээ оршиж байгаа хүчдэлтэй гүйдэл дамжуулах хэсэгт санамсаргүй хүрэхээс болгоомжилж тэдгээрийн тусгаарлах хаалт, хашилт, жийргээр хаана.
· Резинэн бээлий заавал өмсөх шаардлагагүй.